Програм хангамж

 

Мэдээллийн архив үүсгэдэг програм хангамж

Та болон танай байгууллага цаасаар (эсвэл файлаар тэр дундаа word *.doc форматтайгаар) маш их хэмжээний мэдээлэл цуглуулж, архивлаж, дараа нь тэдгээр дундаасаа хайх зэрэг үйлдэл хийдэг бол програм хангамж хийлгэснээр

Олон хэрэглэгч ашиглах програм хангамж

Нэг ажилтаны үүсгэсэн бичиг баримтыг нөгөө нь засаж, дарга нь баталж, нөгөө нь гүйцэтгэдэг бол, Мөн тэдгээр ажилтанууд нь нэг дор ажилладаггүй салбар нэгж хооронд дамжиж ажилладаг бол програм хийлгэснээр

Төхөөрөмжтэй уялдсан програм хангамж

Танай байгууллагын ажилчид ажлынхаа дундуур гарч явж, хоцорч, эсвэл цаг бүртгэгч ажилтантайгаа тохиролцоод байна уу тийм бол програм хангамжтай болсноор

Онлайн үйлчилгээ, өгөгдлийн бааз хадгалалт

Мэдээллийг нэг компьютер дээр төвлөрүүлэх нь маш эрсдэлтэй. Нэг л өдөр вирустэх, юм уу эсвэл ямар нь тоног төхөөрөмж нь эвдрэх тэр дундаа хатуу диск эвдрэх зэрэг зүйл тохиолдох үед таны хийж байсан бичиг баримт, материал, өгөгдлийн бааз устаж алга болно. Мэргэжлийн програм хангамжийн компанид хандаж онлайн хадгалалт, архивлалтын үйлчилгээ авах, програм хангамжаа онлайн архивтай байдлаар хийлгэх нь чухал.

Үйлдлийн системийн нэмэлт ажиллагаатай програм хангамж

Интернэт кафе мэтийн байгууллага дээр тохиолдох асуудал нь компьтер дээр нь суусан хүн элдэв янзын програм хангамж суулгах, вирустүүлэх, програмын тохиргоог нь өөрчлөх, эсвэл хорлон сүйтгэх үйл ажиллагаа явуулж файл, материал устгах зэрэг үйлдэл хийдэг. Үүнээс сэргийлж зөвхөн тухайн хүнд интернэт ашиглах програмыг нь ажиллуулаад бусад програмыг идэвхигүй болгох, мөн цаг дууссан үед автоматаар бүх үйл ажиллагааг зогсоох зэрэг үйлдэл хийх хэрэг гардаг. Мөн ажилтаныхаа ажил дээрээ тэр дундаа компьютер дээрээ юу хийж байгааг хянах, элдэв бусад вэб сайт үзүүлэхгүй, тоглоом тоглуулахгүй байх ч хэрэг гардаг. Энэ бүгдийг програм хангамжийн тусламжтайгаар хийж болно.

Энгийн ажиллагаатай жижиг програм

Танай байгууллага шинэ жилийн ажилчиддаа азын сугалаа явуулах гэсэн боловч яаж явуулахаа мэдэхгүй байна уу. Сугалааны зарчмаар явуулах гэтэл ажилчид тань итгэхгүй байж болно. Энэ тохиолдолд програм хангамжаар заасан тооны дотроос компьютерийн системийн санамсаргүй тохиолдлоор сонгуулж азтан шалгаруулах програм хангамж хийлгэж болно. Мөн жижигхэн хэмжээний анкет бөглөдөг, маягт хэвлэдэг програм хангамжууд хийлгэж болно.

Зугаа цэнгэлийн буюу тоглоом

Байгууллага болгон ажилчидаа тоглуулахгүй байх тал дээр анхаарч ажилладаг, Гэвч хүн л юм хойно стрейсээ тайлж тоглохыг хүсдэг тоглох ч ёстой. Гэтэл олон нийтэд түгсэн тоглоом нь цагийг хэтэрхий ихээр үрж нэг эхэлсэн бол дуусахаа мэдэхгүй тоглодог. Харин захиалж тоглоом хийлгэснээр:

Програм хангамжийн үйлчилгээ авах

Манай улсын ихэнх байгууллага програмист гэдэг нэр бүхий хүнтэй байдаг. Энэ хүний хийх зүйлийг гадны байгууллагаар үйлчилгээ болгож авбал: