Бидний тухай

Байгууллагын түүх

2005   Програм хангамж, веб сайт бүтээх болон хөгжүүлэлт автоматжуулалтын ажил хийхээр “ANDROMEDA” team нэр байгуулагдан гурван гишүүнийн бүрэлдэхүүнтэйгээр ажилаа эхэлсэн.

2007   “САЙБЕР-АНДРОМЕДА” ХХК өөрчлөн байгуулагдан мэдээллийн технологийн салбарт албан ёсоор үйл ажиллагаагаа явуулж эхэлсэн.

Манай эрхэм зорилго

Мэдээллийн технологи, програм хангамжийн бүтээгдэхүүн, үйлчилгээг нийлүүлэгчдээс өөрийн үйл ажиллагаагаар ялгаран үндэсний шилдэг компани болон, улмаар олон улсын хэмжээнд хүлээн зөвшөөрөгдсөн арга технологи, ур чадвар, мэдлэг туршлага бүхий хамт олон болж хөгжихийн тулд харилцагчдаа дээдлэн хүндэлж, тэдний хэрэгцээ шаардлагыг байнга биелүүлье гэсэн эрмэлзэллээр дүүрэн байж, зах зээл дээр шударгаар өрсөлдөн, улс орныхоо хөгжилд тодорхой хувь нэмэр оруулах нь бидний эрхэм зорилго юм.

Бизнесийн үйл ажиллагаа

Манай компани програм хангамж болон бусад системийг боловсруулахдаа хэрэглэгчийн хэрэгцээг судалж, тэдний шаардлагад нийцсэн системийг түргэн шуурхай, чанарын өндөр түвшинд шинэлэг шийдлээр хийж гүйцэтгэдэг. Цаашдын бүтээгдэхүүний хэвийн ажиллагааг ханган, байнгын шинэчлэлт сайжруулалт  хийдэг.  Энэхүү үйлчилгээнийхээ хүрээнд хэрэглэгчдийн эрэлт хэрэгцээнд тохирсон уян хатан бүтээгдэхүүн үйлчилгээг нийлүүлдэг болно.

Үйл ажиллагааны чиглэл